Нутаг буцах хүсэлтэй иргэдээс PCR шинжилгээ авах байршил

Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлд гацсан 10 мянга гаруй орон нутгийн иргэнийг энэ сарын 11-нээс өмнө коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, нутаг буцаах ажлыг зохион байгуулахаар болсон.  Тэгвэл энэ амралтын өдрүүдэд орон нутгийн иргэдийн шинжилгээнд хамрагдах хуваарийг НЭМГ-аас гаргажээ.